Кальци

КАЛЬЦИЙН ТУХАЙ

Кальци бол хүний биеийг бүрдүүлдэг үндсэн элементүүдийн нэг юм . Каль цийн 99 % нь араг яс , шүдэнд агуулагдаж байдаг . Араг яс нь хүний биеийн тулгуур эрхтэн бөгөөд кальцийг голлон нийлүү лэгч юм . Кальци дутагдлын үед ясанд агуулагдаж байгаа кальци нь гадагшилж , ийм байдлаар цус ба ясан дахь кальцийн генетикийн тэнцвэрт байдал хадгалагдаж байдаг . Кальци бол хүний бие махбодын хамгийн идэвхитэй элементийн нэг бөгөөд булчингийн урвал , цус бүлэгнэх , эсийн хуваагдал , мэдрэлийн импульс дамжих , зүрхний хэмнэлийн дохио дамжих зэрэгт оролцдог . АНУ – ын ЭМБ – ын мэдээллээр насанд хүрсэн хүн өдөр бүр 800 мг кальци авч байх ёстой . Харин жирэмсэн эмэгтэйчүүд , хөхүүл эхчүүд ахимаг насны хүмүүс бол өдөр бүр 1500 мг -с багагүй хэмжээний кальци авч байх ёстой Харин хүүхэд 1000 мг кальци авах ёстой . Хүнсний ердийн бүтээгдэхүүнд кальцийн агуу ламж янз бүр байдаг . Жишээлбэл маханд ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ихээр агуулагддаг . Гэхдээ хүний бие махбодод кальци шингэх үйл явц нь кальцийн ионжилт , ургамлын хүчлүүдийн нөлөөлөл , хүнсний бүтээгдэхүүнд байгаа Д аминдэм , өөх тос зэргээр тодорхойлогдож байдаг . Ийм учраас бид авч байгаа кальцийнхаа 20-30 хувийг л шингээж авдаг . Шингээж байгаа кальцийн хэмжээ ийм бага байгаа нь бие махбодийн кальцийн хэрэг хангахад хүндрэл учруулдаг . Кальцийн дутагдал нь янз бүрийн өвчин , физиологийн гаж байдлаас шалтгаалан үүсдэг . Кальци дутагдлын үед олон тооны өвчин ажиглагдаж болно Бага насны хүүхдэд хөгжил нь саатаж , хөлд орох нь хожимдож , гавал нь зууван болох , шүд ургах нь хожимдох , нойрондоо муудаж , аймхай , цочромхой болох , юмны амт мэдрэх нь өөрчлөгдөх , үс унах , татах , рахит үүсэх , хөл нь муруйж , О буюу Х үсгийн хэлбэртэй болох , хожуу явж эхлэх , шөнө их хөлрөх , нойр нь муудах , гэдэс нь үе үе өвдөх , цээж нь хавчиг болох , цээжний ясаар өвдөх , гарын хуруу жижигхэн , нарийхан , сул болох зэрэг шинжүүд илэрдэг . Өсвөр , залуу үеийнхэнд өсөлтийн үед өвдөлт мэдрэгдэх , үе мөч татах , амархан ядрах , зүүдлэх нь ихсэх , нойр муудах , ой тогтоомж муудах , сулрах , ойр ойрхон ханиад хүрэх харшил үүсэх , өсөлт хөгжилт саатах , нуруу намхан болох байдал ажиглагдана . Дунд болон ахимаг насныханд яс сийрэгжих , үе мөч суларч , мэдээгүй болох , бүсэлхий орчмоор өвдөж , таагүй байдал үүсэх , хавагнах , цэвэршилтийн хам шинж илрэх , цусны даралт ихсэх , сахарын өвчнөөр өвдөх , өтгөн хатах , Нойрмог байдалтай болох , бие эвгүйцэх , таталт үүсэх , сэтгэцийн хямрал үүсэх , чулуужих өвчин үүсэх , өндрийн хэмжээ багасах , тархи , зүрхний цусны судасны өвчин үүсэх , ой ухаан муудах судас хатуурах , хавдрын өвчин үүсэх зэрэг байдал илрэнэ . Жирэмсэн эмэгтэйчүүдэд нуруу болон бүсэлхий орчмоор өвдөх , таагүй байдал үүсэх ,